Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австралийн цагдаа “Google”-ийг шалгахаар болов

“Google” компани гудамж, талбайд камер байрлуулан зураг авч байгаа нь хүний хувийн хэрэгт дураараа оролцон хууль зөрчиж байгаа эсэхийг мөрдөн шалгах тушаалыг Австралийн Цагдаагийн газар гаргасан байна. “Google” компани хувь хүний мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүй цуглуулж байна гэсэн гомдол гарсны дараа тус улсын Дээд шүүх цагдаагийн газарт хандан асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьжээ.

Австралийн хуулиар харилцаа холбооны хэрэгслийг хуулиар зөв шөөрснөөс өөр зорилгоор хэрэг лэхийг хориглодог юм байна. “Google” компанийн суурилуулсан 360 градус эргэдэг камер хүний хувийн хэрэгт оролцон мэдээлэл цуглуулж байна гэсэн гомдол олон нийтийн зүгээс ирэх болжээ. Тус компани “Цагдаагийн газраас нуух зүйл байхгүй, хамтран ажиллахад бэлэн байна. Бид мэдээллийг санаатай цуглуулаагүй” гээд олон нийтээс уучлалт гуйжээ.

Засгийн газрын үзэж байгаагаар “Google” компани хувийн нууцыг хамгаалсан хуулийг урьд өмнө байгаагүйгээр зөрчсөн хэрэгт орж магадгүй байгаа аж. ВВС-ийн мэдээлж буйгаас үзэхэд интернэтэд шүүлтүүр тавьж хууль бус мэдээлэл олж авах оролдлогыг зогсоох Засгийн газрын төлөвлөгөөг “Google” компани зад шүүмжилснийхээ горыг амсаж байгаа бололтой. Засгийн газар асуудалд өс санасан байдлаар хандаж байна гэж үзэж байгаагаа “Google” мэдэгдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.