Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австралид загасаар бороо оржээ

Австралийн алслагдсан хотод загасаар бороо орсон тухай Telegraph өчигдөр мэдээллээ. Лажаману нэртэй уг хотоос 500 гаруй км-ын алсад гол урсдаг бөгөөд цаг уурчид голын загасыг хүчтэй шуурга хамж, тус хотод “асгасан” гэж үзэж байна.  Хоёр хоногийн турш үргэлжилсэн борооны дараа хот алгана загасанд дарагдсан бөгөөд, тэдний олонх нь амьд байжээ.
Австралийн цаг уур судлалын шинжээч Марк Керсмэйкерс энэ талаар “Шуурга загаснуудыг 15 мянган метрийн өндөрт “нисгэсэн” бололтой. Сүүлийн гучин жилд Лажаману хотод энэ үзэгдэл гурав дахь удаагаа болж байна” гэх тайлбар өгчээ. Харин тус хотын оршин суугч Жое Эшли “Амьд үлдсэн алгана загаснуудыг бид эргүүлэн голд тавьсан. Тэнгэрээс илгээх дараагийн бэлэг юу байх бол? Матраар л бороо орохгүй байгаасай гэж залбирч байна” гэжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.