Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглосон нисдэг тэрэгтэй болно

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас эхний ээлжинд “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг нийлүүлнэ. Нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас энэ сарын 22-нд өөрийн компанийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр “Хэли-Юнион” компанийн тэргүүн Патрик Молис төслийн явцын талаар танилцуулж, төслийг бодит ажил хэрэг болгоход “Софема” групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд  ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзүүлж танилцууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.