Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АВЛИГЫГ ИВЭЭГЧ ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ БОЛНО

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болов. Хуульч, шүүгч, хүний эрхийн байгууллага, иргэдийн төлөөлөл болсон 129 иргэн түүнд оролцохоор бүртгүүлжээ. Төслийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг ахалжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид Эрүүгийн хуулийг нийцүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулах зорилгоор төсөл боловсруулж, иргэд олон нийтээс санал авсныг тэрбээр танилцууллаа. Захидлаар 14, цахим шуудангаар тав, цахим хэлэлцүүлгээр хоёр санал иржээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид авлигын хэргийн шалтгаан, авах арга хэмжээг чангаруулах талаар ихэвчлэн санал бодлоо илэрхийлэв. Үндсэн хууль ч өнөөгийн нийгмийн хөгжлөөс ихэд хоцорсныг хүмүүс хэлж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.