Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Авлигаас урьдчилан сэргийлэх семинар болно

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарыг энэ сарын 15, 16-нд Их тэнгэр цогцолборт зохион байгуулна.  
Гуравдахь удаагаа зохион байгуулж буй семинарт яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, аймгийн Засаг дарга нар оролцох бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэж, зөвлөмж гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд семинарыг хааж Ерөнхий сайд С.Батболд үг хэлнэ.  
Уг семинарт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.