Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2009 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Үүнтэй холбогдуулан :
•    Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үндсэн дээр байгууллагынхаа онцлогт тохируулан бодитой төлөвлөж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар удирдлагын манлайллыг сайжруулах
•    Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, тайлагналыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
•    Салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэн, нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг
Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.