Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аваргуудын авьяасыг япончууд шагшив

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бяртай, барилдаанчийг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Тэгвэл тэд нууц авьяасаа япончуудад сонирхуулжээ. Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид нутагтаа германчуудтай нөхөрсөг тоглолт хийн, ДАШТ-ий өмнөх өнгөө шинжсэн юм. Эл тоглолтын нээлтэд хоёр монгол аварга оролцон, Хакүхо ойрын, Какүрюү холын зайн шидэлт гүйцэтгэжээ. М.Даваажаргал дөрөв, М.Ананд хоёр дахь оролдлогоороо гоол оруулж, спортын хорхойтнуудыг баярлуулав. Тэднийг техник сайтай, шаггүй авьяастай юм байна гэж япончууд битгий хэл мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид үнэлсэн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.