Шведийн поп хамтлаг “Абба”-г “ Рокн- роллын алдрын танхим”-ын жагсаалтад оруулжээ. Энэхүү ёслол Нью-Йоркт болсон байна. “Абба”-гаас гадна Британийн “Genesis” болон “The Hollies”, Америкийн “The Stooges” хамтлаг, реггби дуучин Жимми Клифф нар хөгжимчдийн элит клубт оржээ. Рок-н- роллын Алдрын танхимын музей Кливлендэд /Охайя муж улс/ байдаг бөгөөд танхимын дүрмээр бол хамтлаг, дуучин анхны цомгоо гаргаад 15 жил өнгөрсний дараа сая алдартны жагсаалтад орох эрхтэй болдог юм байна.







0 Сэтгэгдэл