Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Батсайханыг дипломат албанаас халах бололтой

Манай улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны II нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад амралтаараа Польшид очоод саатуулагдсан А.Батсайханд холбогдох хэргийг ирэх сард хэлэлцэх тухай мэдээлэл ГХЯ-нд иржээ. Тэрбээр өнөөг хүртэл Польшид байгаа бөгөөд тус улсын харьяат иргэдийн болон ЭСЯ-ныхны батлан даалтад буй сурагтай. Польшийн хууль хяналтын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 249,  258 дугаар зүйлд заасан үндэслэлээр баривчлаад байгаа билээ. А.Батсайханыг 2004-2007 онд БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт холбогдсон бөгөөд ирэх сард болох шүүх хурлаас гэм буруутай эсэх нь тогтоогдох юм.  Харин манай талаас түүнд сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж буй сурагтай. Бидэнд олдсон мэдээллээр Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын дагуу А.Батсайханд арга хэмжээ авах аж. Уг тогтоолд “Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд улс орныхоо болон байгууллага, хамт олны нэр хүндэд харш үйлдэл санаатай гаргаж, хил дамнасан хууль бус худалдаа наймаа хийх, дипломат болон албан паспорт, дипломат дугаар бүхий авомашин, дипломат элчийн зар, дипломат шуудан болон ачааны хэвлэмэл хуудсыг ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хуурамч бичиг баримт үйлдвэл дипломат албанаас шууд халах үндэслэл болно” гэж тусгасан аж.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.