Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аадар бороо орохыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн турш аянга цахилгаантай аадар бороо орох нь. Тодруулбал, өнөөдөр, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар аянга, цахилгаантай аадар бороо орох гэнэ. Борооны өмнө салхи секундэд түр зуур 16-18 метрт хүрч ширүүсэх юм байна. Иймд голын эрэг дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, аялж зугаалж яваа хүмүүс үерийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Ялангуяа хүүхдээ голын эрэг дагуу явуулахгүй, хараа хяналтаа сайжруулж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Баяр наадмын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22, өдөртөө 32-37 градус хүрч халах аж. Бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 26-31 градус дулаан байх гэнэ. Энэ сарын 11-нээс баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр сэрүүсэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.