Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Аавыгаа зарж” тоглосон иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр “Асарч халамжилж чадахгүй болсон тул аавыгаа зарна, гурван сая төгрөг” гэх агуулгатай зар байршуулсан. Зар сурталчилгааны тухай хуулиар энэ мэт агуулгатай элдэв сурталчилгааг хориглодог. Тухайлбал, тус хуулийн 6.5.7 дахь хэсэгт “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно”, 7.1-т “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заажээ. Тиймээс дээрх зарын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас тухайн зар байршуулсан иргэнийг олж тогтоон шалгаж эхэлсэнийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Тухайн зарыг тавьсан хүмүүс “Кино контент хийхээр уг зарыг байршуулсан” хэмээн мэдүүлэг тайлбар өгчээ.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.