Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аавуудад хүүхдээ “хөхүүлэх” чөлөө олгоно

 Манай улсын зарим байгууллага залуу аавуудаа “даавууны долоо хоног”-оор урамшуулдаг. Харин Европын холбооны дээд шүүх өнгөрөгч пүрэв гаригт аавуудад чөлөө олгох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ тогтоол зөвхөн испани аавуудын хувьд хүчинтэй. Өнөөдрөөс эхлэн тус улсын эрчүүд хүүхдээ есөн сар хүртэл нь өдөрт цаг гучин минут ажлаас чөлөөлөгдөх эрхтэй болж байгаа юм.

Хүүхдээ есөн сар хүрмэгц нь энэ хугацаа нэг цаг болж буурах аж. Эл давуу эрх эхнэр нь ажилгүй байсан ч хэрэгжинэ. Испанийн шүүх энэ тогтоолыг хүйсийн тэгш эрхийн асуудалтай шууд холбоотой хэмээн тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн адил хүүхэдтэйгээ ойр дотно байх боломж олддоггүй нь аавуудын эрхийг зөрчиж буй нэг хэлбэр хэмээн үздэг гэнэ.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.