Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ааваасаа мөнгө авч өөрийг нь хороолгохоор захиалжээ

Ийм нэгэн явдал Италийн Луццара хотод болжээ. 19 настай Иления Моретти “Америк руу сурахаар явлаа” гэж хэлээд ааваасаа 5000 евро авчээ. Эхнэр, хүүхэдтэйгээ хатуу ширүүн харилцдаг байснаас болж эцгийгээ хороохоор төлөвлөсөн хэмээн тайлбар өгч байгаа охин ааваасаа авсан мөнгөөр алуурчин хөлсөлсөн байна.

22 настай Алекс Грантан охины заавраар Родольфо Мореттийг гудамжинд явж байхад нь хутга тулган булан руу чирч байхдаа цагдаа нарт баригдсан бөгөөд “Энэ хүнд дургүй учраас алахаар шийдсэн” гэж мэдүүлжээ. Энэ хооронд Иления өөр нэгэн залууг хөлсөлж аавыгаа алуулахаар ятгасан байна.

Их хэмжээний мөнгөний сураг сонссон залуу юу ч бодолгүй саналыг хүлээж авсан ч, буруу зүйл хийх гэж буйгаа ухаарч цагдаад мэдэгдсэнээр Иленияг баривчлав. Түүний эхийг ч энэ хэрэгт сэжиглэн мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.