Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тагнуулчид эрүүгийн элемент болсоор байх уу

Монголын тагнуулын байгууллагын зорилтыг “Улсынхаа үндэсний язгуур ашиг сонирхлыг тагнуулын аргаар хамгаалах” хэмээн тодорхойлжээ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай зарим тагнуулч гадаадынхантай үгсэж, эс бөгөөс өөрсдөө дээрэм тонуул хийн, улсынхаа эрх ашгийг хамгаалах бус, хохироогоод байна уу гэмээр дүр зураг ажиглагдах болов. Хамгийн сүүлд Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан Г.Доржсүрэн, Сөрөг тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан М.Мөнхцогт, Т.Лхагвасүрэн, туслах ажилтан Я.Баярсайхан нар байгууллагынхаа төдийгүй, хамт ажиллагсдынхаа нэр төрийг шороотой хутгаж орхив. Тодорхой хэлбэл, хамгаас хариуцлагатай байх учиртай тэд Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан тагнуулын ажилтанд тавих ёс зүй, тусгай үүргээ уландаа гишгээд, өргөсөн тангаргаасаа няцаж, гэмт хэрэгт нэр холбогдов. Тэдэнд холбогдох хэргийг хэдийн шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ тэд хэргийн шүүх хурлыг ямар нэг арга саам ашиглан удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрэв. Тагнуулчдын өдүүлсэн хэргийн зах зухаас та бүхэн сонссон л байх. Тагнуулчдыг хэн хэрэгт татан, оролцуулсан, хэрэг явдал хэрхэн өрнөсөн талаар илүү дэлгэрэнгүй бичихийг зорилоо. Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан Г.Доржсүрэн, тус газрын Сөрөг тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан М.Мөнхцогт, Т.Лхагвасүрэн, тус хэлтсийн туслах ажилтан Я.Баярсайхан нар иргэн Б.Төгөлдөр, Ц.Намжилгончиг нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн хэрэгт холбогдсон юм. Гэмт хэргийг төлөвлөсөн, зохион байгуулсан гол хүмүүс нь тагнуулын ажилтнууд бус Ц.Намжилгончиг, Б.Төгөлдөр гэх иргэд аж. Монголын тагнуулчид хэн нэг иргэнээр удирдуулж, элдэв хэрэг төвөг хийдэг үү гэсэн хардлага эндээс төрж байна. Ганц нэгээрээ ч бус, бүр хэсэг бүлгээрээ захын хүний үгэнд ороод өргөсөн тангаргийнхаа эсрэг үйлдэл хийсэн гэхээр даанч харамсмаар. Бүхэн бүтэн улсын тагнуулын байгууллагын ажилтнуудаас гарамгүй үйлдлийг тэд гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тагнуулын ажилтан Я.Баярсайхан, М.Мөнхцогт, Т.Лхагвасүрэн, Г.Доржсүрэн дөрөв бүлэглэн Ц.Намжилгончиг, Б.Төгөлдөр нарын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн байгаа юм. Зохион байгуулагчид Монгол Улсын иргэн Н.Пүрэвдаш, ОХУ-ын иргэн Горшков Юрий Юрьевич нартай “Химийн хорт болох мөнгөн усны худалдаачинтай холбож өгнө” хэмээн урьдчилан тохиролцжээ. Ц.Намжилгончиг хэлэлцсэний дагуу гадаадын болон монгол иргэнийг хуурч болзоот газартаа аваачсан байна. Ингэхдээ тэрбээр Н.Пүрэвдаш, Горшков Юрий Юрьевич нар их хэмжээний мөнгөтэйг мэдэж байсан. Уг нь химийн хортой, бүр аюулгүй бодис гэдэг гудамж талбай, олон нийтийн газарт худалдаж, борлуулдаг эд биш. Маш хатуу хяналтын дор тусгай зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлдэг хууль журамтай. Ер нь мөнгөн ус наймаалсан байлаа ч энэ нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Гэсэн ч Ц.Намжилгончиг орос, монгол иргэдэд их хэмжээний мөнгөн ус байгаа, наймаалцахад аюулгүй хэмээн итгүүлж чадсан гэдэг.  Улмаар хэргээ нуун далдлах зорилгоор бусдын улсын дугаарыг хулгайлж, “Приус-20” загварын машиндаа зүүсэн байгаа юм. Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 13-нд Н.Пүрэвдаш, ОХУ-ын иргэн Горшков Юрий Юрьевич нарыг мөнгөн ус зарах хүнтэй уулзуулна хэмээн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт авчирчээ. Харин энэ үеийг анаж байсан манай тагнуулчид хүч хэрэглэн довтолж, Н.Пүрэвдаш, Горшков Юрий Юрьевич нарын гарыг хүлж, толгойд нь уут углан Ц.Намжилгончигийн хулгайн дугаартай автомашинд суулган Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд аваачсан байдаг. Улмаар Н.Пүрэвдашийн 46 800 ам.доллар, 500 тэнгэ, 3 000 вон, 700 000 төгрөг, нийт 129 сая төгрөгийг дээрэмдэж, хохирогчдыг машинаас хөөж буулгажээ. Дээрэмдсэн мөнгийг хуваарилах ажлыг Ц.Намжилгончиг хийсэн гэх. Өөрөөр хэлбэл, хүн бүрт 7800 ам.долларын хувь хишиг хүртээсэн гэдгийг эх сурвалж хэлсэн. Ц.Намжилгончиг гэж хэн бэ. Ц.Намжилгончиг, Т.Лхагвасүрэн, Г.Доржсүрэн  нар өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын газарт хамт ажиллаж байсан, найз нөхдийн харилцаатай хүмүүс гэнэ. Улмаар Г.Доржсүрэн нар ТЕГ-т алба хаах болжээ. Хэрэг болсны маргааш Б.Төгөлдөр эхнэр Б-гээр дамжуулан Ц.Намжилгончигоос 7800 ам.долларыг дээрмийнх гэдгийг нь мэдсээр байж авсан байна. Ингээд хэсэг хугацаанд хадгалж байгаад 2020 оны нэгдүгээр сарын 22-нд валютаа солиулж, 19 900 000 төгрөг болгож, мөнгө угаасан байдаг. Ц.Намжилгончиг өөрийн хувь болох 7800 ам.доллароо өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-нд солиулж, иргэн З-д 1.7, Б-д 12, А-д 6.5 сая төгрөгийн өглөгтэй байснаа буцааж төлжээ. Харин ахлах тагнуулч Г.Доржсүрэн дээрэмдэж олсон 7800 ам.доллароо мөн оны нэгдүгээр сарын 24-нд төгрөгөөр солиулж, “Тоёота Блейд” загварын автомашин худалдаж авсан гэнэ. Тагнуулын ажилтан Т.Лхагвасүрэнгийн тухайд 7800 ам.доллароос 200-г нь үрж, үлдсэнийг нь хадгалж байж. Нийслэлийн Прокурорын газраас Я.Баярсайхан, М.Мөнхцогт, Т.Лхагвасүрэн, Г.Доржсүрэн болон Б.Төгөлдөр, Ц.Намжилгончиг нарын дээрмийн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2-2 дахь хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, Т.Лхагвасүрэн, Г.Доржсүрэн болон Б.Төгөлдөр, Ц.Намжилгончиг нарыг мөн хуулийн 18.6-1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаасан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх эл хэргийг дээр дурдсанчлан эцэслэн шийдээгүй байна. Хэргийг хэлэлцэх шүүх хурлыг хэдэнтээ товлосон ч хойшлуулсаар ирсэн. Манай тагнуулчдын нэр холбогдсон хэрэг үүгээр дуусахгүй. Тагнуулын байгууллагад ажиллаж асан Д.Амгалан, А.Мөнхнаран нар Тайванийн иргэнтэй хамтран гадагшаа мэдээлэл дамжуулсан хэргээр 2018 онд шүүхээс ял сонсож байв. Өдгөө төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан гэх Д.Эрдэнэбат, Д.Эрдэнэбаяр нарын хүмүүс мөн л гадаадынхны гар хөл болсон хэргээр шүүхийн өмнө очоод байна. Тэд Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан” хэрэгт нэр холбогдсон. Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн онд хэлэлцсэн эл хэрэг маш нууцын зэрэглэлтэй. Тиймээс анхан шатны шүүх эл хэргийг хэрхэн шийдсэн, ямар ял оноосон нь тодорхой бус. Өдгөө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр шүүгч хавтаст хэрэгтэй танилцаж буй. Ер нь эл байгууллагыг нэгэн цагт удирдаж явсан хүн ч өнөөдөр шүүхэд дуудагдаж, гэм буруугаа тогтоолгохоор мэтгэлцэж яваа. Үүгээрээ тагнуулын байгууллагыг өөлж, муулах гэсэнгүй. Манай тагнуулчдыг сайн, чадвартай л гэлцдэг. Гэхдээ ур чадвартай, шилдэг байхаасаа илүүтэй ёс зүй гэх үнэт зүйл, эх оронч төлөвшлийг тагнуулынханд суулгаж өгмөөр юм шиг. Эс бөгөөс тусгай байгууллагын туслах ажилтнаас авхуулаад ахлах ажилтан, дарга нар нь хүртэл элдэв хэрэгт орооцолдож, Монголын тагнуулын байгууллагын нэр хүндийг шороотой хутгаж дуусахгүй нь. Эцсийн дүндээ энэ бүхэн эх орны эрх ашигт сөргөөр нөлөөдөг нь гашуун үнэн билээ.  

6
ХарамсалтайХарамсалтай
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ТэнэглэлТэнэглэл
2
Савж уналааСавж уналаа
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Тагнуулчид эрүүгийн элемент болсоор байх уу

  • Avatar Зочин says:

    Зоригын хэргийг хүртэл гэмгүй хүмүүсийг хийсэн болгож тагнуулынхан хийсэн шүү дээ .. тиймээс сайн өөр бусад баригдаагүй хэргүүдийг анхаарах судлах хэрэгтэй

  • Avatar иргэд олон түмэн says:

    Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж хуучны үнэн үгтэй юм,энэ байгууллагыг удирдаж явсан нөхдийг харахлаар аргагүйч юмуудаа

  • Avatar zochin says:

    … deerhi 2 jishee bolson yabdaliig dugnehed sul tal deer ni devseed elsuulchihsen yum bish u!

  • Avatar Cgc says:

    Цалин нь тийм муу байдаг юм бх даа. Уул нь нэр хүндтэй байгууллага юмсан

  • Avatar Oooo says:

    Mongoliin nud chi bolson gazar .ye yeiin shudraga humuus bii harin nam dagsan meregjiliin bus humuusig darga tsregeer tavaid l bas ner hundiig ungah .bur tatan buulgana gej yarigdaj baisan .Tagnuul bol tagnuul mergjiliin humuusig niajiluulah heregttei .

  • Avatar Anonymous says:

    эрүүгийн элементуудыг татвараараа тэжээгээд сууна гэдэг

  • Avatar Anonymous says:

    Тагнуулч гэдэг хүн бол эх орныхоо аюулгүй байдлын төлөө амь биеээ хайрлахгүй тэмцдэг агуу эх орончид байх ёстой гэтэл монголын тагнуулчдын байж байгаа царайг хар үнэхээр ичмээр ямар замаар иям хүмүүсийг олж тавиад байнаа Тагнуулч хүн гэдэг бол үлгэрлэвэл Путин шиг эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тэмцдэг хүн байх ёстой.

  • Avatar zochin says:

    Uls l ner zuuj yvaa bolhoos bish ali hediin erh chuluu erh medlee aldsan uls bolson.