Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэрэг 32 удаа гарав

Коронавирусийн улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бусад салбарын ажилтан, албан хаагчдын цөөнгүй нь гэрээсээ цахимаар ажиллаж буй. Гэвч энэ он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэрэг 32 удаа гарчээ. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзулаас тодруулахад “Энэ сарын 1-13-нд нийслэлд хулгайн 68 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 32 нь орон байрнаас хулгай хийсэн байв. Халаасны хулгай нэг, үлдсэн нь автомашин, эд анги болон бусад төрлийнх. Иргэдийн олонх нь гэр орондоо байгаа ч 32 айл эд зүйлсээ хулгайд алдлаа. Тиймээс хөрш айлууд нэгэндээ санаа тавьж, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Удахгүй болох Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг хориглосон ч тэр үеэр хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2021” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв. Ташрамд дуулгахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 3546 бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 25.1 хувийг эзлэв. Үүний 90.2 хувийг хувийн өмч, аж ахуйн нэгж, байгууллага, орон байр, 6.1 хувь нь халаас, 1.7 хувь нь мал, 2.6 хувь нь автомашин болон эд ангийн хулгай байсан гэнэ. Өнгөрсөн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 39-42 хувийг эзэлдэг байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэрэг 32 удаа гарав

  • Avatar дорнод says:

    засаг дарга ор хөнжлөөрөө орооцолдсон авгайгаа ххүг ын дарга болгосон. одоо тэр авгай авлига хээл хахууль, төрийн сангуудаас мөнгө идсэн, төрийн албаны хуулиуд зөрчсөн, ёс зүй , … хэргүүдэд холбогдоод асуудал үүсэхэд бөлдөгдүүлсэн бөгөөд дээрх хэрэгт хамтрагч дарга хэргийг нуух хаах тал дээр хүчин зүтгэсээр кккк нуа даа итгэхээ байсан авгай намзх ны нөлөө бүхий эрчүүдээс туслахыг гуйж эрээ цээрээ алдсаар. ккк