Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намынхаа гишүүдээр туг тахиж ард нь хоцорсоор байх уу, Ерөнхий сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19.00 цагаас мэдээлэл хийнэ хэмээсэн. Гэхдээ өөрөө ирсэнгүй танхимынхаа хоёр гишүүнийг явуулжээ. Өнөө хоёр нь “Өөрсдөө буруугүй байсан юм. Цөөн хүний бусармаг үйлдлээс болж бид албаа өгч байна” гэх утгатай зүйл хэлж, араас нь албан ёсоор өргөдлөө өгч буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хариуцлагаас цэвэрхэн мултарч үлдлээ. Үнэндээ түүний хувьд элдэв мэдээлэл хийхгүй, аль болох нам гүмхэн байж байгаад ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь илүү дээр л дээ. Гэхдээ У.Хүрэлсүх баяр бахдалтай мэдээлэл өгөх болохоороо ард түмэндээ үнэнхүү сайн хүн болж жүжиглэдэг. Хариуцлага ярих болохоор ийн хойш суудаг нь хэдэн хэдэн үйл явдлаас харагдсан. Төрийн дээд, доод шатанд хүнийг хүн гэж үзэхгүй, дөнгөж төрсөн эмэгтэйд яаж хандсаныг хүн бүр харлаа. Энэ үед тэрбээр үгээ хэлсэнгүй. Үүний цаана бидний нүдэнд харагдахгүй хэдэн мянган иргэн төр засгийн тодорхой бус шийдвэр болон хүнд сурталаас болж хохирсон тохиолдлыг энд дурдвал уртаас урт жагсаалт гарах нь тодорхой. Ийм нөхцөл байдал үүсээд байхад Ерөнхий сайдын хувьд олон нийтэд тодорхой мэдээлэл яагаад өгөхгүй, хэлгүй, дүлий хүн шиг байна вэ.  Ард иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх талаар өөрөө гарч ирээд мэдээлэл өгөхгүй, санал бодлыг яагаад сонсохгүй байгаа юм бэ.  Үүнээс гадна хотын дарга Д.Сумъяабазар нам гүм байдлыг эрхэмлэх болсон. Яг үнэндээ Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн дээрх хоёр сайдаас гадна албанаасаа буух учиртай бас бус хүн байгааг ард иргэд нэрлэж байна. Тодорхой хэлбэл, ХӨСҮТ-ийг 14 жил удирдсан гэх Д.Нямхүү захирал, НЭМГ-ыг цөөнгүй жил удирдсан Л.Төмөрбаатар нар хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг хэмээцгээж байна. Гэсэнч  хотын дарга дүлий дүмбэ оргиж, олны өмнө гарахгүй нам жим байсаар. “Товчхондоо, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга Д.Сумъяабазар нар нам гүмийг эрхэмлэж, намынхаа гишүүдээр туг тахиж, ард нь хоцорсоор байна.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.