Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малын тоо 67.1 саяд хүрчээ

Мал тооллогын 2020 оны урьдчилсан дүн гарлаа. Манай улсад 67.1 сая мал бүртгэсэн нь жилийн хугацаанд 3.9 сая буюу 5.5 хувиар багассан дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал, 2019 оныхоос хонь 2.2, ямаа 1.5 сая, үхэр, адуу нийт 143.9 мянгаар буурсан бол тэмээ 521 толгойгоор өсжээ. Ховд, Увс, Дорноговь, Сэлэнгэ зэрэг 10 аймагт мал 10 000-200 000-аар нэмэгдсэн байна. Харин Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Дундговьд нийт малын 20 хүртэлх хувь нь хорогджээ. Мөн улсын хэмжээнд өнгөрсөн хавар төллөсөн эх мал, бойжсон төл болон бодын зүй бус хорогдлын хэмжээ хоёр саяд дөхсөн нь ийнхүү сүргийн тоо буурахад нөлөөлснийг дурдав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.