Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран байлдааны шинэ хөлөг онгоцнуудаа танилцуулжээ

Иран улс түүхэндээ хамгийн томд тооцогдох, цэргийн шинэ хөлөг онгоцнуудаа танилцуулсныг IRNA агентлаг уламжлав. Нисдэг тэрэг тээгч “Макран” (Ираны зүүн нутаг дахь газар орны нэр) хөлөг онгоц нь Энэтхэгийн далайн хойд хэсэг, Баб-эль-Мандеб булан, Улаан тэнгис дэх хүчнийх нь тэргүүлэх хөвөгч бааз болох аж. Үүн дээр зургаан нисдэг тэрэг, хурдны завинууд, тэнгисийн цэргийн тусгай албаны отрядууд байрлах боломжтой. Хоёр дахь нь пуужин тээгч “Зерех” хөлөг аж. Эдгээр хөлөг онгоц хоёулаа зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж, Оманы булан дахь Ираны Тэнгисийн цэргийн хүчний пуужинт “Эктедар” цэргийн сургуулилалтад оролцох болжээ. Уг сургуулилалт хоёр өдөр үргэлжлэх аж. Эл арга хэмжээг тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Мохаммад Хосейн Багери, Армийн командлагч, хошууч генерал Абдолрахим Мусави нар удирдах гэнэ. Үүнээс өмнө эдгээр хөлөг онгоц тэнгисийн ойр болон алсын бүсэд туршилт хийжээ. Ойрын жилүүдэд ийм ангиллын бусад хөлөг онгоцыг ашиглаж эхэлнэ гэж Ираны Тэнгисийн цэргийн хүчний командлагч Хосейн Ханзади мэдэгдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.