Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БГД-ийн 4-р хорооны 5023 хүний шинжилгээний хариу сөрөг гарав

Коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, нийт 5023 иргэнийг халдварыг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд гарсан нь СӨРӨГ буюу халдвар илрээгүй байна.

Тус шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 14-15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.