Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН бус ард түмэн жагсаал зохион байгуулсан юм

Зургийг “TusgalClub”-с авав

1990 оноос хойш анх удаа ард түмэн өөрсдийн итгэл үнэмшлээр цугласан, хамгийн том жагсаал байлаа хэмээн өнөөдрийн болсон үйл явдлыг ахмадууд дүгнэв. Өмнө нь зохион байгуулсан жагсаал, цуглаан дандаа улс төрийн захиалгатай байсныг олон нийт мэднэ. Өнөөдрийн жагсаалын үеэр иргэдийн итгэл үнэмшил дээр тоглолт хийж, улс төрийн оноо авахыг санаархсан улс төрийн нам эвслүүд цөөнгүй харагдлаа. Тодорхой хэлбэл, Ардчилсан намын удирдлагууд жагсаалын дундуур орж ирж, өдөөн турхирч, хутган үймүүлэхийг оролдов. Тэд энэ “сайхан” боломжийг ашиглаж, оноо авахыг оролдох нь ч ойлгомжтой хэмээн улстөр судлаачдын хэлсэн үнэн болов. Манай хэвлэлийнхэн ч тэдний санаархалд хэрсүү хандлаа. Зургийг нь авсангүй, дэлгэрүүлж мэдээлсэнгүй.

Ер нь аливаа жагсаал цуглаанд нам эвсэл оролцоод эхлэхээрээ бурууддаг жишээг бид 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдлаас харсан. Нэр хүндтэйг дагаж салбаганаж биш, манлайлж, бүтээж байж хүндлэлийг хүртдэг жамтай.

Мэдээж тэд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэрээ дээш нь татах гэсэн нь ойлгомжтой. МАН-ын хувьд ч УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдыг огцруулсан нь сонгуулийн өмнө намынхаа нэрийг шавартай нь хутгахгүй байя гэсэн алхам байлаа.

Энэ тэмцэл улс төрийн захиалга биш, зөвхөн шударга ёсыг хүссэн, тэвчээр нь алдагдсан иргэд 31 жилийн дараа сайн дураараа нэгдсэн жагсаал байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.