Z24: Хямд тийзийг эх хэлээрээ та өөрөө захиалах боломжтой

Хоёр жилийн өмнөөс Z24 хэмээх брэндээ танилцуулж, нислэгийн хамгийн хямд тийзийн агент болон олны таашаалыг хүртээд байгаа "Айрбүүк" компани хэрэглэгчдэдээ зориулсан бас нэгэн цоо шинэ бэлгээ өнөөдөр задаллаа. 

 Z24-Олон улсын нислэгийн тийзийн агент нь нь Ази болон Европ тивийн орнуудын “Low Cost Carrier” буюу хямд нислэгийн  авиа компаниудын тийзийг монгол хэл дээрээ Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.  Монгол хүний саруул оюун ухаанаар бүтээгдсэн энэхүү шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь монголчууд ч гэсэн өндөр хөгжилтэй  орнуудын мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэхүйц чадвартай байна гэдгийг батлан харуулж байгаа юм.

Үйлчлүүлэгчдийн санхүүд хэмнэлттэй,хямд төсвөөр зорчих хүсэл дээр тулгуурлан үйлчилгээ үзүүлдэг хямд нислэгийн авиа компаниуд нь дэлхийн зах зээлд эдүгээ томоохон байр суурийг нэгэнт эзэлжээ. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 50  гаруй “Low Cost Carrier” байгаагаас  эхний ээлжинд “AIRBUSAN”, “AIRASIA”, “EASYJET”, “TRANSAVIA”, “GERMANWINGS” зэрэг 16 авиа компаний нислэгийн тийзийг  Z24-Олон улсын нислэгийн тийзийн агент та бүхэнд хүргэхэд бэлэн болжээ.  Цаашид тус компанийнхан хямд нислэгийн бусад бүх авиа компанийг нислэгийн тийзийг монголчууддаа санал болгохыг зорин ажиллаж байна.

Улс орон маань хөгжихийн хэрээр гадаадын  хямд нислэгийн авиа компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар сонирхож байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь БНСУ-ын хямд нислэгийн томоохон авиа компани “Air Busan” юм. Тус авиа компанийн Монгол дахь анхны буюу Улаанбаатараас Пусан хотруу хийх нээлтийн нислэгийн тийзийг 99.000 төгрөгөөр борлуулсан. Энэхүү бэлгийг монголчууд  талархан хүлээж авсан нь  Z24-ийнхөнд  урам хайрлаж, илүү их боломжийг судалж,  хямд үнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгоход чухал нөлөө үзүүлсэн хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцлон ярилаа. 

Тэд  өөрсдөө хямд нислэгийн авиа компаний нислэгийг өнгөрсөн зун амжилттай туршиж, Малайз улсын “AIRASIA” авиакомпаниар Малайзаас Сингапур хүртэл нэг хүний 35 ам. доллар , Сингапураас Тайланд хүртэл 17 ам. доллар төлж аялсан байна. Энэ туршлагаа үйлчлүүлэгчидтэйгээ хуваалцаж, монголчуудад хямд үнээр аялах боломжийг олгохын төлөө санаачилсан шинэ гарц  нь “Low Cost Carrier” буюу хямд нислэгийн  авиа компаниудын тийзийг монгол хэл дээрээ Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авах боломж олгож буй юм. 

 

Веб хуудас: www.Z24.mn

Facebook: Z24

Утас: 7000-4141

Хамгийн хямд тийз захиалгын аппликэйш татахыг хүсвэл:  Андройд, IOS (Холбоосыг дарж татна уу)


 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)