Youtube хуудсанд гурван тэрбум удаа тоглогдох дараагийн дуунууд

Луис Фонси болон Дадди Янки нарын хамтран дуулсан "Despacito" хэмээх дуу Youtube хуудсанд анх удаа гурван тэрбум удаа тоглогдсон дуу болсон билээ. Үүнээс хоёр хоногийн дараа Виз Калифа болон Чарли Пут нарын "Furious 7" киноны саундтрак болох "See You Again" дуу гурван тэрбумтны клубт элссэн юм. Тэгвэл энэ клубт нэгдэх дараагийн дуунуудыг нэрлэе.

PSY - "Gangnam Style" - 2,929,971,780

Өмнөд Солонгосын дуучин PSY-г дэлхийн од болгосон уран бүтээл бол "Gangnam Style". Энэ дуу 2012 оноос хойш хэдийнэ 2.9 тэрбум хүн үзсэн видео болсон юм. Хэдийгээр дэлхийн шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлж байгаагүй ч АНУ-д төдийгүй дэлхий даяар алдартай болж чадсан К поп урсгалын анхны дуу гэдэг.

Justin Bieber - Sorry - 2,715,579,271

Канадын поп дуучин Жастин Биберийн "Sorry" дуу анх гарч ирсэн цагаасаа хойш Их Британийн дуучин Аделийн "Hello" дуунд дарагдсан. Долоо хоног бүрийн хамгийн их сонсогчтой дууны жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байсан энэ дууны клипийг харин чадварлаг бүжигчид нь авч явсан юм. Тиймээс л 2.7 тэрбум хүн үзэж, сонирхжээ.

Mark Ronson & Bruno Mars - "Uptown Funk" - 2,606,483,877

Марк Ронсоны энэ дуу 14 долоо хоногийн турш Hit 100 дуу жагсаалтыг тэргүүлж байв. Уг амжилтаараа бүх цаг үед хамгийн олон долоо хоног тэргүүлсэн дууны жагсаалтад хоёрдугаарт бичигддэг. 

Taylor Swift - "Shake It Off" - 2,318,848,191

Энэ дуу бол Тэйлор Свифтийн нэр алдрыг дэлхийд цуурайтуулж чадсан гэдэг. Макс Мартины ивээн тэтгэсэн дуу гарч ирсэн цагаасаа хойш шилдэг дууны жагсаалтыг асуудалгүй тэргүүлж, дуучин эзнээ алдрын оргил руу хөтөлсөн юм.

Enrique Iglesias - "Bailando" - 2,300,079,305

Испанийн дуучин Энрике Иглесиасын энэ дуугаа англи болон испани хувилбараар гаргаж байв. Хэдийгээр тийм ч алдартай болж чадаагүй ч испани хэл дээрх хувилбар болох Байландо нь нэг тэрбум удаа тоглогдсон анхны латин хэл дээрх дууны клип болж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)