XIII зууны гэр хотхонуудад зочлоорой

“Дээлтэй Монгол” наадмыг 13 дахь жилдээ зохион байгуулахад хэдийн бэлэн болжээ. Долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох тус наадамд 10 000 орчим иргэн нэгдэх гэнэ. Энэ өдөр монгол үндэсний хувцастай иргэд хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна. Улмаар хамгийн шилдэг загвартай дээл, хувцсаар гангарсан хосыг шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичгээр урамшуулах юм. Үүнээс гадна загвар өмсөгчид дээл үүссэн үеэс өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдсөн түүхийг харуулсан загварын үзүүлбэр толилуулна. Мөн XIII зууныг илтгэсэн гэр хотхонуудыг барих бөгөөд үүнд урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн болох аж. 

Ташрамд дурдахад, энэ жил 230 аж ахуйн нэгжээр дамжуулан гадаадын 13 000 иргэн Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлжээ. Тэдний 3000 нь наадмын нээлтийг үзэх боломжтой. Гадаад иргэнд зориулсан нэг тасалбарын үнэ 78 000 төгрөг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)