World Cup-2018: Аргентин, Исланд 1:1-ээр тэнцлээ

Дэлхийн аваргын D хэсгийн эхний тоглолт болж өнгөрлөө. Тэмцээнээр Аргентины багийн 19 номерын тоглогч Aquero тоглолтын 19 дэх минутад эхний гоолыг хаалганд оруулсан бол дараагийн гоолыг Исландын тамирчин 11 номерын Alfred Finnbogason 24 дэх минутад орууллаа.

Харин Аргентины од Месси энэ удаад шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг давсангүй. Хоёр удаа торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч алийг нь ч хаалганд оруулж чадаагүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)