"Wolarsen" брэнд дахин нэг БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ танилцууллаа

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд моод болоод буй матт уруулын будгийг "Үндэсний" гэх тодотголтойгоор үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлсэн Хүрэлхүүгийн охин Намуун саяхан өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, үндэсний брэндийнхээ тоог нэмэгдүүлсээр байгаа. 

Тус дэлгүүр нь Peace Mall худалдааны төвийн 6 давхарт байрлах бөгөөд шинээр зовхины харандаа үйлдвэрлэн гаргаад удаагүй байгаа ч бүтээгдэхүүнийхээ тоог дахин нэгээр нэмэгдүүлжээ. Тодруулбал, "WolarSen" наадаг сормуусыг худалдаанд гаргалаа. Дотроо тус бүр таван ширхэгтэй найман төрлийн сормуусанд тусгай зориулалтын цавуу ашиглах шаардлагагүй гэдгээрээ бусад бүтээгдэхүүнүүдээс ялгарч байгаа гэнэ. Үнийн хувьд 6900 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)