"WhatsApp" хуучин гар утсыг "анина"

"Facebook" компанийн эзэмшдэг "WhatsApp" апликейшн хуучин гар утсанд шинэчлэгдэхгүй болсныг албан ёсоор зарлалаа. Тэд ирэх оны нэгдүгээр сар гэхэд Windows Phone 7, Android 2.1 болон 2.2, iPhone 3GS болон iOS6 загварт суухгүй болсныг мэдэгдлээ. Түүнчлэн 2017 оны дундуур гэхэд "Blackberry", "Nokia" зэрэг утасны хуучин загварт ажиллахгүй болох гэнэ.

Энэ аплекшн 2009 онд анх бүтээгдсэн. Түүнээс хойш өдийг хүртэл үнэ төлбөргүй мессеж илгээх, хоорондоо харилцахад ашигладаг юм. Дэлхий даяар энэ програмыг нэг тэрбум хүн ашигладаг гэсэн тоон баримт бий. 

Өнгөрсөн сард тус апплекшнийг хэрхэн ашиглах зааврыг компанийн зүгээс гаргасан юм. Үүнийг танилцуулж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)