"Warnermedia" компани ирэх сараас "HBO Max" стриминг үйлчилгээ нэвтрүүлнэ


“WarnerMedia” компани ирэх 5-р сараас  “HBO Max” стриминг үйлчилгээгээ нэвтрүүлэнэ гэдгээ мэдэгджээ. “Хэдий цар тахал дэгдээд байгаа ч “HBO Max”  олон төрлийн,  өндөр чанартай, дахин давтагдашгүй үйлчилгээ, өвөрмөц хөтөлбөрүүдийнхээ жагсаалтыг танилцуулах болно” гэж мэдэгдэлд дурджээ. Уг стриминг үйлчилгээ нь “Love Life” цуврал болон Америкийн хөгжмийн салбарын талаарх “On the Record” баримтат кино багтсан тусгай хөтөлбөрүүдээ үзэгчдэд санал болгох юм байна. Үүнээс гадна “HBO Max”ийн хэрэглэгчид кино сангаас “HBO” суваг, “Warner Bros” кино студийн 2000 гаруй уран сайхны киног сонгон үзэх боломжтой аж. “HBO Max” ирэх зун болон намраас “Doom Patrol” цувралын шинэ ангиуд, мөн “Frends” цувралын тусгай ангийг үзүүлэх гэнэ.  “HBO Max”ийн стриминг үйлчилгээг сард 15 ам.доллар төлөөд ашиглах боломжтой аж. Одоогоор 158 сая хүн ашигладаг “Netflix” стриминг үйлчилгээ дэлхийд тэргүүлэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)