“Volkswagen” концерны тэргүүн фашист уриа лоозон хэлсэндээ уучлал гүйжээ


“Volkswagen” компанийн Ерөнхий захирал Херберт Дисс өнгөрсөн мягмар гаригт компанийн ажилтнуудын өмнө  үг хэлэхдээ "Ebit macht frei" гэсэн хэллэг ашигласныхаа дараа уучлал гуйх хэрэг гарчээ. Учир нь уг хэллэг нь "Arbeit Macht Frei"(хөдөлмөр эрх чөлөө олгодог) гэсэн өөр нэг хэллэгтэй утгаараа ижил аж. Энэ уриа лоозонг фашистууд Дэлхийн II Дайны үеэр  бөөнөөр хорих лагерийн үүдэнд өлгөдөг байжээ. Дисс  мэдэгдэлдээ санхүүгийн бат бөх байдал компанийн бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг олгодог гэсэн утга илэрхийлэхдээ буруу хэллэг сонгож гэдгээ хэлсэн байна. Херберт Дисс өөрийн уучлалтаа  “Volkswagen” компани цахилгаанаар ажилдаг автомашины  үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулахтай холбогдоод 7,0 мянган ажлын байр цомхтгож байгаагаа мэдэгдсэний дараа гуйсан байна. Тус компани 1937 онд Адольф Гитлерын санаачлалаар байгуулагдаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)