VIII/5: Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл

Өнөөдөр Улаанбаатар хотод +26 градус дулаан, аадар бороотой. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 5-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 217 дахь өдөр бөгөөд он дуусахад 148 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +26 градусын дулаан аадар бороотой бол шөнөдөө +14 градус үүлшинэ.
  3. Билгийн тооллын 17, Чөдөр одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2852.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.80, юанийн авах ханш 408.50, зарах ханш 409.20, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1762 онд Орос, Прусс, Австри улсууд Польшийг хуваахаар тохиролцсон гэрээнд гарын үсэг зурав. Энэ цагаас хойш Польшийн тусгаар тогтнол 200 гаруй жилийн турш маргаантай байв.
  2. 1815 онд Триполи, Алжир, Тунистай улсууд энхийн гэрээ байгуулж Барбарын дайн эцэс болов.
  3. 1858 онд Атлантын далайг дамнуулан анхны кабелын утсыг тавив. Энэ цагаас хойш хоёр тив мэдээллийг хоромхон зуурт солилцдог болжээ.
  4. 1914 онд Британийн экспедицийн цэргийн хүчин Дэлхийн нэгдүгээр дайнд оролцжээ. Дайнаас өмнө экспедицийн хүчин нь Английн колониудад эзэн хааны нөлөөг тогтвортой байлгах үүрэгтэй байв.
  5. 1915 онд Австри-Германы цэргийн нэгдсэн хүчин Польшийн нийслэл Варшавыг эзлэв. 
  6. 1941 онд Германы арми Уман, Смоленск орчимд Зөвлөлтийн 410,000 цэргийг олзолжээ.
  7. 1962 онд Алдарт жүжигчин Мэрилин Монро учир битүүлэг байдлаар нас баржээ.
  8. 1964 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон Тонкины буланд болсон явдлын хариуд Хойд Вьетнамыг бөмбөгдөх зарлиг буулгажээ. Мөн Конгресст Хойд Вьетнамын эсрэг дайтахыг уриалж, хүсэлт тавьжээ.
  9. Хорватын цэргүүд Шуурга ажиллагааны үеэр Сербийн стратегийн гол бэхлэлт болсон Книн хотыг эзлэн авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)