VIII/03: Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл

Өнөөдөр Улаанбаатар хотод +19 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 2-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 214 дахь өдөр бөгөөд он дуусахад 151 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +19 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +11 градус дулаан, үүлшинэ.
  3. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.20, зарах ханш 40.20, юанийн авах ханш 408.00, зарах ханш 409.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийнэ.
  2. 11:00 цагт Багш хөгжлийн ордонд: 2020-2021оны хичээлийн жилийн нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлнэ: Холбогдох утас: 70113039, 99049991

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. МЭӨ 338 оны Чаерониа дахь тулалдаанд хоёрдугаар Филиппын удирдсан Македонийн арми Афина ба Фебийн хамтарсан армийг ялав. Ялалтын үр дүнд Македонийн нөлөөлөл Грек, Эгейд тогтоосон юм.
    2. МЭӨ 216 оны Хоёрдугаар Пеникийн дайны үеэр Ромын эзэнт гүрэн болон Карфагенийн армийн хоорондын Каннагийн тулалдаан болжээ. Тулалдааны үр дүнд Ханнибалаар удирдуулсан Карфагенийн арми Лукус Аемилиус Паулус, Гайус Терентиус Варро нарын удирдсан Ромын армийг илт давуу ялжээ.
    3. 1776 онд АНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тунхаг бичигт 56 төлөөлөгч албан ёсоор гарын үсэг зуржээ.
    4. 1790 оны АНУ-ын хүн амын анхдугаар тооллогоор 3,939,214 иргэний 697,624 нь боол байжээ.
    5. 1832 оны Бэд аксын тулалдаанд Иллинойс мужийн 1,300 цэрэг Америкийн уугуул индианчуудтай тулалдан ялалт байгуулжээ. Ингэснээр таван сар үргэлжилсэн Хар шонхорын дайн төгссөн юм.
    6. Энэтхэгийн засгийн газар Зүүн энэтхэгийн компани нэрийн дор Британийн эзэнт гүрний харьяанд шилжив.
    7. 2018 онд Apple компани АНУ-ын анхны нэг тэрбум долларын ашиг олсон аж ахуй нэгж болжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)