VIII Богд Жавзандамбын нэн ховор ном судрыг дэлгэн үзүүлнэ

1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямийн түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулан “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын өөрийнх нь зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эхүүд, ном сонссоны товьёог, зарим зарлиг лүндэн, Шашин номыг дэлгэрүүлэх тухайд бүтээсэн Хүрээ барын Ганжуур, Зэс барын Жадамба, Хүрээ барын Данжуурын эх судар зэрэг нэн ховор содон ном судрыг дэлгэн тавьж байна.

Үзэсгэлэнг зохион байгуулагч, судлаач, цуглуулагч Р.Бямбаа өнөөдөр 15:00 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд тус үзэсгэлэнгийн ач холбогдол, ховор сонин үзмэрийн талаар олон нийтэд зориулсан танилцуулга хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)