Victoria's Secret шоу энэ жил болох уу?

Victoria's Secret шоу анх 1995 онд нээлтээ хийж түүнээс хойш загварын салбарт ноёрхож ирсэн.

Гэсэн хэдий ч жил бүр болдог Викториягийн нууц загварын шоу 2019 оноор дуусгавар болж байгаа бололтой.

Энэ талаар 2011 оноос хойш буюу долоон удаа тус шоунд оролцсоэн VS Angel Shanina Shaik энэ мягмар гарагт Австралийн Daily Telegraph-т дэлгэлээ.

28 настай “ахмад дайчин” энэ завсарлагыг хүлээн зөвшөөрөв.Тэр хэлэхдээ: "Харамсалтай нь Victoria's Secret шоу энэ жил болохгүй байх.Жил бүр шоу болох үеэр би сахиусан тэнгэр шиг бэлтгэл хийдэг. Гэвч энэ жил тэгэх шаардлагагүй бололтой. Гэхдээ ирээдүйд миний хувьд сайхан зүйлүүд тохиолдох болно гэдэгт би итгэдэг. Тэд хичээж байгаа гэдэгт ч мөн итгэлтэй байгаа. Мэдээж дэлхийн нэртэй шоу болохоор өөр шинэ арга зам эрж байгаа байх” гэж тэр нэмж хэлжээ.

Бараг хорин жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэгчид зөвхөн Белла Хадид, Кендалл Женнер, Винни Харлоу зэрэг олон бүсгүйчүүд тэнгэр элч болон хувирсныг харахаар ирдэг.

Шоуны туршид Victoria's Secret-ийн загвар өмсөгчдийн дараалал, нарийн хийц бүхий дотуур хувцас, өдтэй далавч, бишрүүлэм тайз засал гайхшруулдаг.

Мөн шоунд оны хит дуу цуурайтна. Өнгөрсөн цагуудад урилгаар Селена Гомез, Ариана Гранде, Бруно Марс, Рита Ора, Шон Мендес нар ирж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)