"USB 3" өндөр хурдны карт тун удалгүй гар дээр ирэх нь

АНУ-ын компютерийн эд анги үйлдвэрлэгч “Seagate” компани саяхан “USB 3” карт гаргаж компютерийн түүхэнд шинэ хувьсгал хийлээ. Уг картын тусламжтайгаар 70 секундэд “25 GB” файлыг хуулах боломжтой ажээ. Дижитал зургийн аппарат, чихэвчний хөгжим, зөөврийн хатуу диск болон “USB Flash” картнаас файл хуулахын тулд хүлээх, цаг алдах шаардлагагүй болж байна гэсэн үг юм байна.
Өмнөх загвар болох “USB 2” –той харьцуулахад “USB 3” нь хурдаараа арав дахин илүү байна хэмээн тус бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн инжинерүүд хэллээ. Мөн энэ оны дундуур худалдаанд гаргана гэж “Seagate” мэдээллээ. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)