"United Airlines"-ын ажилтан 69 настай өвгөнийг түлхсэн бичлэг цахим ертөнцөд дуулиан болж байна

Ердөө хоёр сарын өмнө "United Airlines" компани зорчигчоо хөөж буулгасан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ. Тэгвэл тус компанийн ажилтан хоёр жилийн өмнө 69 настай нэгэн үйчлүүлэгчийг түлхсэн бичлэгийг "KPRC" суваг мэдээнийхээ цагаар олон нийтэд ил болгожээ. Ойролцоогоор гурван минут үргэлжлэх хяналтын бичлэгт хохирогч өвөө Роналд Тигнер "United Airlines"-ын ажилтан Алехандро Анастасиагаас өөрийнхөө нислэгийн цагийн талаар асууж, лавласан бөгөөд харин ажилтан түүнд үйлчлэхээс татгалзсан аж. Улмаар тэр хоёр хоорондоо маргалдаж, бухимдсан ажилтан өвгөнийг түлхэж унагасан байна.

Энэ явдал АНУ-ын Хьюстон хотын нисэх онгоцны буудалд болжээ. Өдгөө 71 настай Роналд нисэх компаниас нэг сая ам.доллар нэхэмжилж байгаа юм. Тэрбээр энэ явдлаас болж ухаан алдсан бөгөөд одоо байнга тархи нь өвддөг болсон хэмээн гомдол мэдүүлжээ. "Юнайтед"-ийн ажилтнууд түргэн тусламж дуудсан ч ямар шалтгаанаар өвгөнийг ухаан алдсан гэдгийг эмч нарт хэлээгүй байна. Өвгөнийг ухаан алдсанд ажилтнуудаас хэн нь ч тусламж үзүүлээгүй 50 орчим секунд болсон байна. Харин тэр үед сувилагч мэргэжилтэй нэгэн бүсгүй анхан шатны тусламж дуудаж байгааг бичлэгт тод үлджээ. Компанийн зүгээс тус ажилтныг халж, мөнгөн торгууль ногдуулсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)