"UMMP" ХХК нь хуулийн дагуу Монгол ааруулаар хийсэн НОХОЙНЫ ХООЛ экспортлож байгаа гэв

Хэдэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн ХI хороонд "UMMP" ХХК нь Монгол ааруулыг нохойны хоол болгон үйлдвэрлэж, олон улсад худалдаалж байсан тухай мэдээлэл цахим орчинд шуугиан дэгдээсэн билээ. Түүнчлэн тус компани нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ мөнгөн аяганд хийж тавьсан байв. Дээрх мэдээллээс үүдэн ард иргэд цахим орчноор дамжуулан дургүйцсэн байдлаа илэрхийлж байсан юм. Энэ талаар бид МХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжиннямаас тодрууллаа.

Тэрбээр "UMMP компани нь БНСУ-д нохой муурны бэлэн хоол экспортлох зөвшөөрөл бүхий "Хорио цээрийн гэрчилгээ" тус улстай тохирчихсон байгаа. БНСУ-аас тус компаний үйлдвэрийн байранд хүрэлцэн ирж, бараа бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд тус бүтээгдэхүүн нь шаардлага хангаж буй нь тогтоогдсон. Иймд БНСУ руу экспортлогдоод гарч байгаа зүйл" гэлээ.

Юутай ч "UMMP" ХХК нь хуулийн дагуу зохиогчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)