“UB post” сониныг “PressReader”-ээс унших боломж бүрдэв

Өнгөрсөн онд 20 жилтэйгээ золгосон “UB post” сонин дэлхийн хамгийн том цахим хэвлэлийн сүлжээ болох “PressReader”-т нэгдлээ. Ингэснээр “UB post” нь Монголоос анх удаа уг цахим хуудсанд нэгдээд буйн сацуу дотооддоо өрнөж буй үйл явдлын мэдээллийг 180 гаруй орны уншигчдад хүргэх боломжтой болж буй юм.

“PressReader” нь цахим сонин, сэтгүүлүүдийг нэгтгэсэн, дэлхийн хамгийн анхны сүлжээ бөгөөд өдгөө 5800 гаруй хэвлэлээс сонирхсон мэдээллээ хайж унших, татаж авах боломж олгодгоороо онцлогтой. Мөн уг сүлжээнд үнэгүй холбогддог нэг сая орчим зочид буудал, 16 мянган номын сан, их, дээд сургууль, усан болон агаарын тээврийн компани, төрийн байгууллага, эмнэлэг, ресторан дэлхийн өнцөг булан бүрт байдаг аж. Долоо хоногт гурван удаа хэвлэгддэг, 40 гаруй оронд уншигч, захиалагчтай, Монголдоо тэргүүлэгч англи хэл дээрх “UB post” сонин өнгөрсөн жил цахим хуудсаа шинэчилсэн бол энэ онд дэлхийн хэвлэлийн хамгийн том сүлжээнд ”Washington post”, “Guardian”, “Telegraph”, “Newsweek” зэрэг сонинтой зэрэгцэн тавигдаж, хэвлэлийн түүхэнд шинэ хуудас нээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)