“Turkish Airlines”-ийн нүүр царай Б.Гангаамаа

Европийн нислэгийн шилдэг компани “Turkish Airlines”-ийн арваннэгдүгээр сарын сурталчилгааны сэтгүүлийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа чимэх болов. Нийтдээ 200 гаруй чиглэлд нислэг үйлддэг тус компани төрөл бүрийн спортод дэмжлэг үзүүлж, өөрийн сурталчилгаанд хөлбөмбөгчин Лионел Месси, сагсан бөмбөгч Коби Брайант нарыг тоглуулдаг байсан бол энэ сардаа монгол бүсгүйгээр нүүр тахалж байна.

“Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх мөрөөдлөө ахиулсаар одоогоор зургааг нь эзлээд байгаа юм. “Turkish Airlines”-ийн Улаанбаатар дахь салбарын дэмжлэгээр тэрээр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад 2016 оны нэгдүгээр сарын 13-ны 16 цаг 10 минутад гарсан” хэмээн тус сэтгүүлд өгүүлжээ.
Мөн Туркийн нислэгийн компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Турк-Армен-Азербайжан-Иран улсын хилийн дээс нутагт орших Mount Agri (буюу Арарат, 5137 метр өндөр)-г эзлэх хүсэлтэй гэжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)