Toyota Camry болон бусад долоон моделийг буцаан татлаа



Toyota, АНУ-д хамгийн их зарагдаж буй моделиудаа буцаан татжээ.  Хаазны педалын зууралтын улмаас машины тоормосонд нөлөөлж аюул учруулж магадгүй гэсэн үүднээс 2009, 2010 оныхоо моделиудаа дахин шалгаж байгаа гэнэ.

Уг моделд: 2009-2010 оны RAV4, 2009-2010 оны Corolla, 2007-2010 оны Camry, 2009-2010 оны Matrix, 2005-2010 оны Avallon, 2010 оны Highlander, 2007-2010 оны Tundra, 2008-2010 Seqouia.

Toyota 12 сард гэхэд л 34,000 машин борлуулсан нь түрүү жилийхтэй харьцуулахад 38%-аар өссөн байна.
Corolla Matrix 34,220 ширхэг борлуулсан нь түрүү жилийхтэй харьцуулахад 55%-аар өссөн байна.

Уг асуудлаас болж Toyota-ын нийт хувьцаа 2.3%-аар унажээ.

Татан авалтад хамаарахгүй моделд: Lexus, Scion, Prius, Tacoma,, 4 Runner, Camry-гийн зарим моделиуд болон цахилгаан хөдөлгүүртэй загварууд ордог гэнэ.

Одоогоор Toyota  4.2 сая модель татаж авчээ. Хааз нь дороо түгжигдсэний улмаас гэв гэнэт хурдаа авч нилээд хэдэн осол гаргажээ. Ийнхүү Toyota үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс уг алхмыг яаралтай авч байгаа юм байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)