“The Hu” хамтлаг өнөөдөр аялан тоглолтоо эхлүүлэхээр Европ тивийг зорилоо

Монголын “The Hu” хамтлаг өнөөдөр /2020.01.14/ 2020 оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр өглөөний 10.45 минутад Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас хүлгийн жолоогоо залах гэж байна. Тэдний эхний тоглолт энэ сарын 15-нд ХБНГУ-ын Хамбург хотоос эхлэх нь ээ.

"The Hu" хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтод хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог явахгүй, хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)