The Hu” хамтлаг энэ сарын 13-аас эхлэн аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна

 “The Hu” хамтлаг нэгдүгээр сарын 13-наас эхлэн  Франц, Норвеги, Ирланд, Австри, Шинэ Зеланд, Австрали улсаас гадна Азийн Япон, Малайз зэрэг орнуудад аялан тоглолтоо хийхээр шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ. Мөн дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоор болсноо дуулгаад буй.
Тус хамтлаг нь өнгөрсөн онд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж,  хоёр, гурван ч дуу шинээр бичүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)