"The Four" шоуг эзэгнэгч Zhavia-гийн тухай таны мэдэхгүй 11 баримт

Сошилд хамаг цагаа өнгөрөөж байгаа хэн бүхэн "The Four" шоуны тал хэсгийг ч болтугай олж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол дууны халз тулаан болдог халуухан тайз. Zhavia охин өвөрмөц дуу хоолойгоороо дэлхийг алмайруулж байгаа. Энэ нь дийлэнх хүний сонсох дуртай дуунуудыг онцгой хоолойгоороо чимж, өөрчлөн дуулсаар байгаатай ч холбоотой байх. Түүний дууны сонголт ямар оновчтой байдаг гэж санана. 

Түүний тухай сонирхолтой баримтыг хүргэхээр бэлтгэлээ. 

1. Zhavia дөнгөж 16 настай. 

2. Тэрээр ээж, 2 эгчтэйгээ амьдардаг.

3. Түүний ээжийг Bobbi Jo Black гэдэг бөгөөд тэрээр охиноо амьдралынхаа утга учир, хүсэл мөрөөдлөө гэж боддог гэжээ.

4. Тэр Thomas Barsoe дууны найруулагч, продюсерын OC HIT FACTORY студид харьялагддаг юм байна.

5. Dreadlock бол түүнийг илтгэх гол стиль гэж болно. Түүний ээж dreadlock үс засалт хийдэг мэргэжилтэн төдийгүй Лос Анжелест "Hot Head Dreads" хэмээх салон эзэмшдэг гэнэ.

6. Zhavia уран бүтээлийнхээ урам зоригийг Wiz Khalifa болон Post Malone нараас авдаг гэж инстаграмдаа нийтэлжээ. 

 

7. Тэрээр өөрийгөө R&B/SOUL дуучин, дууны зохиолч хэмээн тодорхойлдог. 

8. Гэрэл зураг авах, засварлах хоббитой гэнэ.

9. Түүний мөрөөдөл нь амжилтанд хүрж ээждээ томоос том байшин авч өгөх гэжээ.

10. Шоуны үеэр Zhavia LOCATION дууг гайхалтай cover-лосон нь маш олон хүнд хүрсэн юм. 

11. Тэр инстаграмдаа 1.6 сая дагагчтай.

 

A post shared by Zhavia (@zhavia) on


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)