Samsung компани гар утасныхаа үнийг буулгана


"Reuters" агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын , Samsung компани үйлдвэрлэлийнхээ тодорхой хэсгийг Хятадын Wingtech үйлдвэрт шилжүүлэхээр болжээ. Эл компани Xiaomi болон Huawei гар утаснуудыг зарим төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг юм. Samsung уг шийдвэрийг Xiaomi, Huawei компаниудтай өрсөлдөн зах зээлд тэргүүлэхийн тулд гаргажээ. Мэргэжилтнүүдийг үзэж буйгаар эл алхам Samsung-ийн ухаалаг гар утаснуудын чанарт нөлөөлөх ч үнийн хувьд маш боломжийн болох юм байна. Тус компани ойрын үед 300 сая гар утасныхаа хэрэгслээ зах зээлд гаргах гэж байгаа бөгөөд тэдгээрийн 20% нь Хятадад үйлдвэрлэгдэх аж. Эл ажиллагааны үр дүнд Samsung зардлаа 30% бууруулах боломжтой юм. Ийнхүү тус компанийн ухаалаг утасны үнэ бууж хэрэгцээ өсөх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)