Rolling Stones хамтлагийн аялан тоглолт Миг Жаггерын өвчнөөс болж хойшлогджээ


Домогт хамтлагийн энэ удаагийн аялан тоглолт дөрөвдүгээр сарын 20-нд Майами хотоос эхлэн, Хойд Америкаар үргэлжилж, Канадын Оро-Мендотед зургадугаар сарын 29-нд  өндөрлөхөөр төлөвлөсөн ажээ.  Эл хугацаанд хамтлаг 17 тоглолт хийх ёстой байж. “Та бүхнийг итгэл  хүлээлтийг ийнхүү хөсөрдүүлсэндээ би өөрийгөө үзэн ядаж байна. Тайзан дээрээ хурдан  буцаж гарахын төлөө  чадах бүхнээ хийх болно” гэж Миг Жаггер өөрийн Твиттер хуудсаараа шүтэн бишрэгчидпээ  ханджээ. Тус хамтлагийн менежер гоцлол дуучин Мик Жаггерыг удахгүй бүрэн эдгээд тайзан дээрээ эргэж ирнэ гэж мэдэгдсэн ч уг өвчнийх нь тухай тодорхой зүйл хэлээгүй байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)