“Rio tinto” Энэтхэгт очир эрдэнийн орд бэлэглэв

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio tinto” очир эрдэнийн Бундерийн ордоо Энэтхэгт бэлэглэснийг “Bloomberg” уламжлав. Тодруулбал, орд байрладаг Мадхя Прадеш мужийн захиргаанд эзэмшлийн эрхийг нь шилжүүлсэн байна. Зардлаа танах үүднээс өнгөрсөн жил Бундерийн орд дахь ажлыг зогсоосон аж.

“Rio tinto” нь Бундерийн ордын үйл ажиллагааг 2019 онд эхлүүлнэ гэж өмнө нь төлөвлөж байв. Ингэснээр 10 жилийн хугацаанд нээгдэх очир эрдэнийн дөрвөн ордын нэг нь болно гэж тооцож байжээ. “Rio tinto”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнод Сойрат “Мадхя Прадешийн захиргаанд Бундерийн ордыг шилжүүлсэн нь ирээдүйн хөгжил, үнэ цэнийг нь дэмжихэд чухал нөлөөтэй гэж бид итгэж байна” гэсэн байна.

Тус ордыг 2004 онд нээсэн бөгөөд Шинэ Делигээс 500 км-ийн зайд оршдог аж. Уг төсөлд “Rio tinto” 90 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж өнгөрсөн наймдугаар сард мэдээлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)