"#Pray4Dulguun" хандивын аяны хүрээнд 843 сая төгрөг цуглажээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Түүнд туслах хандивын аян цахим орчинд идэвхитэй өрнөсөөр байна. Тэгвэл уг хандивын аяныг зохион байгуулагчид хандивын аяны тайланг танилцууллаа. 

#Pray4Dulguun аян хүрээнд цугласан мөнгөний тайлан:

  • Хаан банкны дансанд - 448,797,399.82 төгрөг
  • Хас банкны дансанд - 3,714,298 төгрөг 
  • Facebook fundraising - 119,304 ам.доллар /316,990,728 төгрөг/
  • GoFundMe fundraising - 20,990 ам.доллар /55,770,430 төгрөг/
  • Candy-ээр - 17,003,974 /17,003,974 төгрөг/
  • Хандивын хайрцгаар - Тооллого явагдаж байгаа
  • Lend.mn - Үнийн дүн хүлээж байгаа
  • Mongol Chat - Үнийн дүн хүлээж байгаа
  • Ard app - Үнийн дүн хүлээгдэж байгаа

Нийт цугласан мөнгөн дүнг нэгтгэвэл 843,276,829 төгрөг цуглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)