"Pornhub" сайтад нэг цагт 2.4 сая хүн зочилдог

Дэлхийд хамгийн анхны насанд хүрэгчдийн сэтгүүл "Playboy" секс бэлгэ тэмдэг Мэрилэн Монрогийн зурагтай 1953 онд хэвлэгдэж байв. Тухайн үед Монро зурагаа 600 "ногоон"-оор худалдсан бөгөөд 1953 оны арванхоёрдугаар сарын 1-нд нийтлэгдсэн сэтгүүл 51 мянган хувь зарагдаж байлаа.

Харин өдгөө насанд хүрэгчдийн кинонд нууцлах зүйл үгүй болжээ. Та ердөө л хэдхэн товч дараад хүссэн киногоо үзэх боломжтой болсон. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар эрчүүдийн 50-99 хувь, эмэгтэйчүүдийн 30-86 хувь нь порно үздэг гэсэн баримт бий.

Дэлхийд алдартай порно сайт "Pornhub"-д нэг цагт 2.4 сая хүн зочилдог бол нэг секундэд 6000 хүн үздэг аж.

Сонирхуулахад, АНУ-ын Калифорниа мужид порно кинонд тоглож буй жүжигчид бэлгэвч хэрэглэх хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн. Тэд ингэж аюулгүй сексийг бусдад хүргэх боломжтой болно гэж үзэж байгаа билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)