PM 10, PM 2.5 тоосонцор 25-25 хувиар буурч, угаарын хийн хордлогын дуудлага буурлаа

Өнгөрсөн шөнө Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон 9 тохиолдол бүртгэгджээ. Хордсон есөн хүний хоёр 2 нь хүүхэд байв. Өнөөдрийн байдлаар хоёр насанд хүрсэн хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Аравдугаар сарын 2-ноос 24-ний өдрүүдэд нийт 580 хүнд эмнэлгийн тусламж үзүүллээ хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй танилцууллаа. Тэрбээр сүүлийн өдрүүдэд угаарын хийнд хордлогын дуудлага буурч байгааг мөн дурдав.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар цэвэршиж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал танилцууллаа. Тухайлбал,

PM 10 хэмжээтэй тоосонцор 2018 оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан байга. Мөн PM 2.5 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурлаа. 

Азотын давхар исэл буюу NO2 6 хувиар өссөн. Энэ элементийн гол бохирдуулагч нь автомашины утаа учир тоо хэмжээ нь өссөнтэй холбон тайлбарлаж байна. 

Өнгөрсөн жилийн мөн үед агаарын дундаж температур -5.5 градус хүйтэн байсан бол энэ онд -2.1 хүйтэн градус байна. Дээрх судалгаанаас харвал агаарын бохирдол 25 хувиар буурсан байгааг албаныхан хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)