"Playtime" наадмын үеэр мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж байна

"Playtime" наадмын сүүлийн өдөр буюу өнгөрсөн шөнийн  01:40 цагийн үед хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг илрүүлжээ. Эл хэрэгт холбогдсон 3 залуусын нэг нь эмэгтэй одоо 20 настай, хоёр нь эрэгтэй бөгөөд 20, 19 насны залуус байна.Тэдний цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон найман ширхэг тамхи илэрчээ. Одоогийн байдлаар эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)