"PlayTime" наадамд биеийн байцаалтгүй ирсэн хүнийг оруулахгүй

"PlayTime" наадмын зохион байгуулагчид насанд хүрээгүй хүмүүсийн архидан согтууралтад хяналт тавих үүднээс ийм шалгуур тавьлаа.

Наадам руу нэвтрэх бүх хүмүүс биеийн байцаалтаа шалгуулж орно. Доорхи зүйлсээс аль нь ч байж болно.

  • Иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Гадаад пасспорт (Эдгээрийн зураг байж болно)

Ингэснээр тэд 12-оос доош насны хүүхдийг үнэгүй оруулах, 21 наснаас дээш насны хүмүүст тусгай бугуйвч зүүлгэх ба үүгээр тэдэнд согтууруулах ундаа худалдаж авах эрх олгож буй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)