Playboy-ийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Хю Хефнерийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Дэлхийд алдартай томчуудын сэтгүүл болох Playboy-ыг үүсгэн байгуулагч Хю Хефнер 91 насандаа өөд болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 91 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн Хю Лос-Анжелес дэх гэртээ байгалийн жамаараа бурхан болсон юм. Хефнерийн үүсгэн байгуулсан "Playboy" сэтгүүл 1952 оноос хойш өдгөөг хүртэл уншигчдын гарт очсон. Түүний үүсгэн байгуулсан сэтгүүл сард долоон сая хувь хэвлүүлж, сэтгүүл зүйн түүхэнд дээд амжилт тогтоосон билээ. Түүний талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэе.

  1. Х.Хефнерийг Хеф хэмээн товчилж дууддаг. Түүний оюун ухааны чадвар IQ нь 152 байсан гэдэг. Энэ бол элитүүдийн эгнээнд багтахад хангалттай тоо.
  2. Иллионисийн их сургуулийг сэтгэл судлалаар төгссөн. Тэрбээр дөрвөн жил суралцдаг хичээлийг хоёр жил хагасын дотор л үзээд төгссөн нэгэн.
  3. Анх "Playboy" сэтгүүлийг үүсгэн байгуулахад ээж Грэйс нь хүүдээ 1000 ам.доллар зээлүүлж байв.
  4. "Playboy" сэтгүүлийн анхны дугаарыг 1953 оны арваннэгдүгээр сард хэвлэж, уншигчдын гарт очсон юм. Гэхдээ энэ дугаарт өдөр, сарыг нь хэвлээгүй. Учир нь Херфер дампуурахаас айдаг байв.
  5. Хефнер сүмийн ажилчид болон лам нарт зориулж, "Playboy" сэтгүүлийг хямдралтай үнээр зардаг байв. Яагаад гэвэл түүний бизнесийг шүүмжилдэг хүмүүст хариуг нь барихыг хүсдэг байжээ.
  6. 1960 онд АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл олон байв. Энэ үед Хефнер Чикаго хотод анхны "Playboy Club"-ээ нээж, энэ клубт арьс өнгөөр ялгаварлалгүй, бүх хүмүүс орохыг зөвшөөрдөг байлаа.
  7. "Playboy"-ын анхны харш Лос-Анжелест бус Чикагод байдаг. Энэ харшид усан доорх баар, гал сөнөөгчийн шон зэрэг байдаг аж.
  8. Хефнер дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий редактороор ажилласан гэдэг. Анхны дугаараас өгсүүлээд өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл бүх дугаарыг удирдсан билээ.
  9. Хефнер хамгийн том хувийн дурсамжийн номтой билээ. Түүний дурсамжийн, зурагт номыг дэлхийд хамгийн том нь хэмээн хүлээн зөвшөөрч, гиннесийн номд бүртгэсэн юм.
  10. Хефнер 1944-1946 оны хооронд АНУ-ын армид алба хаасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)